Нүүр хуудас Нийгэм “Улаанбаатар смарт карт” компанид төрийн аудит оруулахаар төлөвлөв

“Улаанбаатар смарт карт” компанид төрийн аудит оруулахаар төлөвлөв

42
0
Ulaanbaatar-smart-car
"Улаанбаатар смарт карт" компанид төрийн аудит оруулахаар төлөвлөв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийтийн тээврийн компанийн төлөөллүүд “Улаанбаатар смарт карт” үйлчилгээ нэвтэрснээр орлого буурсан гэж байв.

Тэдний зүгээс, “Уг нь бид кондуктортай байхад өөрсдөө орлогоо төвлөрүүлээд авч явдаг байсан. Сүүлдээ Улаанбаатар смарт картаар үйлчлүүлдэг болсоноос хойш орлого муудсан. Өдрийн орлого 7-8 саятай болсон. Үүнээс өмнө 20-иод сая төгрөгийн орлоготой байсан. Эрс муудсан” гэв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: “Нийслэлийн төсөв дээр “Улаанбаатар смарт карт” нэвтэрч ороогүй байхад 53 орчим тэрбум төгрөгний ачаалал явдаг байсан. “Улаанбаатар смарт карт₮ орж ирээд 130 тэрбум болсон. Нэг үгээр хэлбэл ачаалал улам нэмэгдэж, өдрийн орлого муудсан. “Улаанбаатар смарт карт” компанид төрийн аудит оруулах төлөвлөгөөтэй байгаа. Хаана нь идээд, зувчуулах асуудал байгааг тодруулж гаргана” гэлээ.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд иргэд 2015 оны 07-р сарын 24-ноос эхлэн албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here