Нүүр хуудас Нийгэм Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт болно

Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт болно

246
0
hohhotiin-chuulha
Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт болно
~Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт болно~

ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Мөн тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт наймдугаар сарын 6-ны өдөр болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Суртал, ухуулгын газрын дарга Ван Шүфен болон

Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон, Хөх хотын Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн газрын дарга Лан Еи, Хөх хотын Чуулгын намын дарга Ли Шали нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ, Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолтын талаар ярилцав.

Улаанбаатар, Хөх хотууд 1991 онд анх ах дүүгийн харилцаа тогтоосон байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хотын хамтын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлсээр байгаа юм.

Уулзатын дараа НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон нар харилцан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here