Улаанбаатар төв вокзалаас Улаан-Үүд, Эрхүүгийн чиглэлд шинээр аялж эхлэх хурдан галт тэрэгний анхны аяллыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болно.
Улаан-Үүд, Эрхүүгийн чиглэлд өнөөдрөөс эхлэн долоо хоногийн Даваа, Мягмар, Бямба гарагт тогтмол аялах юм байна.
Энэхүү чиглэлд орчин үеийн шинэ вагоноор тав тухтай хурдан аялах боломж нээгдэж байгаа бөгөөд Эрхүүгийн тасалбар 77750 төгрөг бол Улаан-Үүдийнх 118300 төгрөг.