Нүүр хуудас Нийгэм Улсын Драмын эрдмийн театр “бүл нэмнэ”

Улсын Драмын эрдмийн театр “бүл нэмнэ”

747
0
dramiin-teatr
Улсын Драмын эрдмийн театр "бүл нэмнэ"

Монголын театрын урлагийн хамгийн том, нэр хүндтэй байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын хамт олон удахгүй “бүл нэмэх” гэнэ.

Тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийнхэн ажиллаж, уран бүтээлээ туурвиж явсан УДЭТ-ийн улаан байшинд залуу жүжигчдийн “Театр студи” байрладаг. Тэгвэл тус студийн шинэ жүжигчний сонгон шалгаруулалт ирэх сарын 1-2-нд болох аж.

Сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 29-нд дуусах бөгөөд мэргэжлийн урлагийн их, дээд сургуулиудад жүжигчин, найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, өндөр ур чадвартай уран бүтээлчид оролцдог.

“Театр студи” –ийн шалгаруулалтад оролцогчид эхний шатанд 3-5 минутын дуу, бүжиг, хувийн үзүүлбэр, дараагийн шатанд монолог, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр үзүүлэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here