Нүүр хуудас Нийгэм Улсын хэмжээнд халамжийн төвд 1045 хүүхэд амьдарч байна

Улсын хэмжээнд халамжийн төвд 1045 хүүхэд амьдарч байна

92
0
asramjiin-gazar
Улсын хэмжээнд халамжийн төвд 1045 хүүхэд амьдарч байна

Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн тоо браимтаар бол Монгол Улсад 2018 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 21 байгууллагын 31 асрамж, халамжийн төвд 1045 хүүхэд амьдарч байна.

Улсын төсвөөс санхүүждэг “Өнөр бүл хүүхдийн төв”-д 186, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт 139, Нялхсын клиник сувилалд 33 хүүхэд, хувийн болон олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүждэг асрамж, халамжийн 27 төвд 687 хүүхэд амьдарч байна.

Эдгээр хүүхдүүдийн 13 хувь нь 0-5 нас, 31 хувь нь 6-11 нас, 47 хувь нь 12-18 нас, 18-аас дээш насны залуучууд 0,8 хувь буюу 76 байна. Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын үйлчилгээнд хамрагдалт 100 хувь, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдалт 80 хувь, мэргэжил олгох сургалтад 41 хүүхэд хамрагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here