Нүүр хуудас Нийгэм Улсын хэмжээнд үр тарианы 90 хувийг хураан авчээ

Улсын хэмжээнд үр тарианы 90 хувийг хураан авчээ

99
0
urgats-huraalt
Улсын хэмжээнд үр тарианы 90 хувийг хураан авчээ

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдрийн байдлаар ургац хураалт улсын хэмжээнд 90 хувьтай байна.

Ургацын төв штабаас мэдээлснээр шинэ ургацаас гурилын үйлдвэрүүдэд 135 мянган тонныг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 45 мянган тонныг, нийтдээ 180 мянган тонн хүнсний буудайг борлуулаад байна. Үр тарианы хувьд 3 хоногийн өмнөх дүнгээс 30 орчим тонноор өсчээ.

Улсын хэмжээнд нийт 298.5 мянган га-гаас 403 мянган тонн үр тариа, үүнээс 386.6 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.8 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Төмс, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80.6 хувь, тосны ургамлын 57.3 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм.

Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлж байна. Мөн буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, шинэ ургацаас хүнсний буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

ОБЕГ-ын Улсын нөөцийн салбарт үрийн болон тэжээлийн буудай, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here