Нүүр хуудас Нийгэм Улс үндэстэн бүр өөр өөрийн оршуулгын ёс заншилтай

Улс үндэстэн бүр өөр өөрийн оршуулгын ёс заншилтай

592
0

Хүн бүр төрсөн нь үнэн шиг буцаад тэнгэрт халих нь ч туйлын үнэн юм. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талийгаач нараа улс үндэстэн бүр өөр өөрийн утга учиртай ёс заншлын дагуу оршуулдаг билээ. Харин зарим улсын хүмүүс тэнгэрт хальсан хүний сүнс диваажин, амьдрал хоёрыг заагт гацчихмаар аймшигтай оршуулах ёслолуудыг хийх юм.

Улс орнуудын хамгийн аймшигтай оршуулах ёслол
 1.“Фамадихана” –Мадагаскар дахь Малагасу үндэстнүүд өвөрмөц оршуулах ёслол үйлддэг бөгөөд үүнийгээ “Фамадихана” гэж нэрлэдэг байна. Учир нь гэр бүл болгон өвөг дээдсээс нь уламжилж ирсэн газар доорх хонгилтой бөгөөд үүндээ ураг удмынх нь хүн нас барвал хийж хадгалдаг аж. Ингэхдээ хувцсыг нь шинээр сольж, уйлж гашуудах бус дуулж бүжиглэн эцсийн замд нь үддэг гэнэ.

“Фамадихана”2. Модны оршуулга-Австралийн уугуул иргэд, талийгаачдаа авсанд хийн модны мөчрөөс уяж оршуулах ёслол үйлддэг байжээ. Хэдэн сар, жилийн дараа цогцосноос үлдсэн ясыг авч, улаан өнгөөр будан, тэднийг дурсан нэг ёсондоо баяр наадам зохион байгуулдаг ажээ.

Модны оршуулга3. Агаарын авс-Хятад болон Филиппиний эртний овгийнхон талийгаач нараа тэнгэртэй ойр байх тусам амар амгаланг олоход дөхөм болно хэмээн итгэдэг байжээ. Иймд тэдний цогцсыг авсанд хийн өндөр хаднаас зүүж, орхидог байсан аж.
Агаарын авс4. Биеийг нь явуулах- Энэ нь эртний Хойд Америкийн баруун хойд хэсгийн нэгэн овгийнхны баримталдаг заншил юм. Нас барсан хүний цогцсыг зэрлэг амьтанд өгч идүүлдэг бөгөөд үүнээс өөр ямар нэгэн ёслол, зан үйл үйлддэггүй нь бусад улс үндэстний хүмүүст балар эртний мэт бүдүүлэг санагддаг ажээ. 
Биеийг нь явуулах
 5. Тас шувуунд идүүлэх- Энэтхэг улсын Мумбай хотын “Зороастр” шашинг баримтлагчид талийгаачийн биеийг угааж бэлдэн, сүмийн орой дээр аваачиж тавьдаг байна.Үүнийг нь махчин тас шувууд идэх бөгөөд тэд тус зан үйлээ талийгаач нарын биеийг тэнгэрт буцаан явуулж, дараагийн төрлөө хурдан олоосой хэмээн хүсдэг хэмээн тайлбарлажээ.

Тас шувуунд идүүлэх6. Чандарлах-Манай улсад ч энэхүү оршуулах ёслолын харьцангуй соёлтой хувилбар нь нэвтрээд цөөнгүй хугацааг ардаа үдлээ. Энэхүү заншил нь мод шатаан бэлдэж үүндээ талийгаачийн цогцсыг хийдэг оршуулгын төрөл юм. Үнс болсон биеийг нь голд хийсгэж, дараа төрөлдөө сайн сайхан амьдрахыг ерөөдөг ажээ. Өдгөө олон улс үндэстэн талийгаачдын цогцсыг чандарлаж, тус үйлийг хийж байна.

Боомилох8. Хүн идэх ёс-Амазон мөрний ойд амьдардаг хэсэг бүлэг нутгийн иргэд нас барсан хүмүүсийн цогцосыг чанаж, шарж болгон хүндэтгэлтэйгээр иддэг байжээ. Энэ заншил нь 1960-аад он хүртэл үргэлжилж байсан гэгддэг аж.

Хүн идэх ёс9. Тэнгэрийн оршуулга-Тус заншил нь цогцсыг хэсэг хэсэг болгон салгаж, уулын орой, хадан дээр гэхчлэн тавьж, махчин шувуудыг хооллодог байна. Хэрэв тухайн талийгаачийн цогцсыг шувууд дуустал идсэн бол сайн хүн, харин огт хүрээгүй бол нүгэл ихтэй байжээ хэмээн дүгнэдэг аж. Голдуу Хятадын Чинхай муж, Төвдөд энэхүү заншлыг үйлддэг байна.

Тэнгэрийн оршуулга10.и“Сати”-Хиндуйзмийн шашны нэгээхэн хэсэг болсон “Сати” нь хамгийн аймшигтай оршуулах ёслолоор нэрлэгдсэн юм.  Хэрэв өрхийн тэргүүн болсон нөхөр нь тэнгэрт хальвал эхнэрийг нь хүчээр шатааж, хамт оршуулдаг байна. Учир нь гэвэл бурхан эр хүнийг ганцааранг нь хүлээж авдаггүй хэмээдэг юм.

“Сати”

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here