Нүүр хуудас Нийгэм Уулчин Б.Гангаамаа Бямба гарагт эх орондоо ирнэ

Уулчин Б.Гангаамаа Бямба гарагт эх орондоо ирнэ

197
0
Uulchin-Gangaamaa
Уулчин Б.Гангаамаа Бямба гарагт эх орондоо ирнэ
~Уулчин Б.Гангаамаа Бямба гарагт эх орондоо ирнэ~

Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа ирэх бямба гаригт буюу наймдугаар сарын 4-нд эх орондоо ирэх гэж байна.

Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу. Би эсэн мэнд, эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь.

Сайхан орон, сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл, хүсэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. Наймдугаар сарын 4-ний өдөр баяртай уулзацгаая” хэмээн бичжээ.

К2 уулын оргилд 2018 оны долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Монгол улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа зургадугаар сарын 13-нд эх орныхоо төрийн далбааг гардан авснаар К2 уулыг зорьсон.

Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 буюу “Алуурчин” уул далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог.

К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг. Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоожээ.

Б.Гангаамаа К2 ууланд 2013 оны наймдугаар сард гарахыг зорьсон ч буцсан билээ. Тухайн үед 67 уулчин анх авиралтыг эхлүүлсэн ч долоо нь оргилд гарсан байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here