Нүүр хуудас Нийгэм Уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алджээ.

Уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алджээ.

87
0

Өчигдөр нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан залуу амиа алджээ. Тодруулбал, уурхай руу орсон нэг хүн гарч ирэхгүй удсан тул шалгаж өгнө үү гэсэн дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 11:24 цагт хүлээн авч, Уул уурхайн аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суугч иргэн 24 настай эрэгтэй Б тус уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байжээ. Уурхайн 110 метрийн гүнд агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 20 хувь байсан аж. Улмаар цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here