Нүүр хуудас Нийгэм У.Хүрэлсүх: Увсынхан хүнээс юм гуйгаад байдаггүй ХӨДӨЛМӨРЧ ард түмэн

У.Хүрэлсүх: Увсынхан хүнээс юм гуйгаад байдаггүй ХӨДӨЛМӨРЧ ард түмэн

359
0
сайд
Ерөнхий сайдын орон нутгийн томилолт

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж өвчтнүүд болон эмч ажиллагсдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Энэ үеэр Увс аймгийн Эрүүл мэндийн газарт Hunter маркын автомашин, халдваргүйжүүлэх автоклап, Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төвд пургон маркын машин зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Дараа нь “Ойрад” театрт ард иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулсан юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ

“Увсынхан хүнээс юм гуйгаад байдаггүй их хөдөлмөрч ард түмэн”

хэмээн онцоллоо. Ерөнхий сайд болон түүний бараа бологсдоос асуулт асуух гэсэн ард иргэдийн цуваа тасралтгүй үргэлжилсэн бөгөөд ихэвчлэн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, эдийн засагтай холбоотой асуултууд голлож байлаа.

Тэрчлэн бензин шатахууны үнэ өссөн, ажилгүйдэл ядуурал нэмэгдсэн, банкны зээлийн хүү өндөр байгаа, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй болсон зэргийг Увсынхан Ерөнхий сайддаа дуулгасан юм. Мөн Увс аймгаас Улаанбаатар хот руу зорчиход Завхан аймгийн Сонгино, Нөмрөг сум хоорондын зам бартаатай байгаа тул нэн яаралтай хатуу хучилттай болгож өгөхийг хүслээ.

Ерөнхий сайд танхимынхаа зургаан сайдтай буюу бараг 50 хувийг нь алс баруун хязгаарт дагуулан ирж ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байгаад Увсын ард түмэн баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Нэн ялангуяа ирэх оны төсөвт 50 ортой хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг суулгаж өгсөнд Увсынхан баяртай байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here