Нүүр хуудас Нийгэм ФОТО: Багахангай дүүрэгт тохижилтын ажил хийгдлээ

ФОТО: Багахангай дүүрэгт тохижилтын ажил хийгдлээ

358
0
Багахангай дүүрэг
~ФОТО: Багахангай дүүрэгт тохижилтын ажил хийгдлээ~

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Манай хороо-Миний гудамж аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ.

Аяны хүрээнд Багахангай дүүрэгт тохижилтын болон хөрөнгө оруулалтын олон ажил хийгдэж байна.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор шөнийн “Гэрэлт гудамж”, “Эко төгөл”-ийг шинээр ашиглалтад оруулсан ба Хангай 1,2 парк, нийтийн эзэмшлийн орон сууцны дундах усан оргилуурыг засварлан орчныг тохижууллаа.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хангай 2 парк, Эко төгөл хотхон, төв талбайн эргэн тойронд болон “Гэрэлт гудамж”-нд нийт 1800 ширхэг цэцгийн үрсэлгээ суулган арчилгаа усалгааг тогтмол хийн ажиллаж байна.

Мөн тус аяны хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Нуурын гэр хорооллын 5-р гудамжийг “Жишиг гудамж” болгох ажил, ахмад настныг чийрэгжүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлууд тус тус хийгдэж эхлээд байна.

Шинээр ашиглалтад оруулсан “Эко төгөл”, “Гэрэлт гудамж” болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудад дүүргийн иргэд сэтгэл хангалуун байна гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

manai_horoo_minii_gudamj_
Багахангай дүүрэг
manai_horoo_minii_gudamj_
Багахангай дүүрэг
manai_horoo_minii_gudamj_
Багахангай дүүрэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here