Нүүр хуудас Нийгэм ФОТО: Төрийн дээд цол, одон медаль гардууллаа

ФОТО: Төрийн дээд цол, одон медаль гардууллаа

180
0
Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медалийг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, төрийн дээд одон медалиар зарим хүнийг шагналаа. Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн дээд одон, медалийг гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч Б.Баастад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Балдангийн Галбадрах
  • “Их засаг” их сургуулийн аж ахуй эрхэлсэн проректор Жамбалын Хайдав

Монгол Улсын гавьяат багш цолоор

  • Монголын Хүүхдийн ордны дуу хөгжмийн багш Сандуйжавын Ганчимэг,
  • Нийгмийн ухааны дээд сургуулийн багш Санжаажавын Дамба,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш
  • Дорждэрэмийн Лхагвасүрэн,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан, ахмад багш Гочоогийн Наянтай,
  • Орхон их сургуулийн инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Цэдэндамбын Содов,
  • “Шинэ-Үе” дунд сургуулийн орлогч захирал Нямаагийн Цэрэндолгор,
  • Монголын хүүхдийн ордны багш Батнасангийн Энхтуяа

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор

  • Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч Цэндийн Алтанцэцэг,
  • СУИС-ийн дуулаачийн ангийн ахмад багш Дуламын Баасанжав,
    “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай

Монгол Улсын гавьяат малын эмч цолоор

  • Дорнод аймгийн Булшан сумын өндөр настан Рагчаагийн Дугар

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор

  • ГХЯ-ны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Далхаагийн Дуйнхаржав,
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан, ахмад тээвэрчин Гимбэлийн Падсүрэн

Монгол Улсын гавьяат хуульч цолоор

  • “Сутай” хууль зүйн дээд сургуулийн захирал Дамдины Алтангэрэл,
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор профессор Тэшигийн Мөнхжаргал

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор

  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайхан

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор

  • АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш Гочоогийн Мэндсайхан,
  • Нялхасын клиник сувилалын ерөнхий менежер Хашбатын Хаш-Иш

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

  • Үндэсний төв номын сангийн ахмад судлаач, зааварлагч Шарав-Арилдын Базар,
  • Хууль сахиулахын их сургуулийн ахмад багш Дамбын Цогт-Очир

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын морин хуурын багш Юндэнгийн Дэлгэрнасан,
  • Хөгжим бүжгийн коллежийн аж ахуйн албаны дарга Дагванамдалын Баатар,
  • Монгол Улсын консерваторын багш Балжиннямын Пүрэвдорж

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ,
  • ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Жамсрангийн Баяртогтох

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

  • Шинжлэх ухааны академийн хэл, зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Очирбатын Самбуудорж

Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон:

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга,
  • Бригадын генерал Чимэддоржийн Сосорбарам,

Алтангадас одонгоор

  • Хүндийн өргөлтийн спортын мастер Цэрэндоржийн Оюунчимэг,
  • “Төгөл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Дагвын Бямбадорж,
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Нургайвын Айшолпан

Цэргийн гавьяаны одонгоор

  • Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын офицер, Дэд хурандаа Гончигдоржийн Хатанбаатар

Цэргийн хүндэт медалиар

  • Нийслэлийн онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жаргалсайханы Алтанхуяг

Шударга журам медалиар

  • Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч Сүрэнгийн Очирсумлай нарыг шагнагдлаа

~ФОТО Төрийн дээд цол, одон медаль гардууллаа~

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here