Нүүр хуудас Нийгэм Хаан банк 200 төгрөгийн шимтгэл авсан нь “боловсон дээрэм” үү!

Хаан банк 200 төгрөгийн шимтгэл авсан нь “боловсон дээрэм” үү!

220
0

Монголын хамгийн өргөн сүлжээ бүхий томоохон, олон үйлчлүүлэгчтэй Хаан банк өдгөө нэг сая гаруй хэрэглэгчтэй болжээ.

Тус банкнаас татгалзах давалгааг иргэд цахим сүлжээндээ эхлүүлжээ. Учир нь данснаас учир битүүлэгээр 200 төгрөгийн шимтгэл авсныг иргэд “боловсон дээрэм” гэж үзэж байна.

Олон нийт цахим сүлжээндээ “Энэ бол чимээгүй луйвар. Гүйлгээ хийх бүрд шимтгэл авч байж, сарын эцэст 200 шууд авдаг нь аймшигтай.

Хамгийн гол нь зөвшөөрөлгүй авсан нь дээрэм хулгай гэж хэлж болно. Шөнийн дотор нэг хүнээс 200 төгрөг суутгасан гэж тооцвол нэг сая иргэнээс 200 сая төгрөг авсан гэсэн үг. Хэрэв 200 төгрөгийн хандивын аян улс орон даяар хэрэгжүүлж 40 айлыг тавилгатай болгосон бол бид бухимдахгүй байх байлаа.

Хаан банк баяртай” гэх шүүмжлэл өнгөрсөн баасан гаригаас /2018.11.30/ хойш нийгмийн сүлжээнд эрчийг аваад буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here