Нүүр хуудас Нийгэм Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

265
0

Монгол улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль, эрх зүйн актуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, гомдол мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлэх зорилгоор Тээврийн прокурорын газар, УБХЦГ-ын Гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Зам тээврийн осол, хэрэг хариуцсан тасгийн алба хаагчид хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Хамтарсан зөвлөгөөнөөр “Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол, хэргийн газар ажиллах үеийн тулгамдсан асуудал”, “Зам тээврийн гэмт хэргийн газрын үзлэг хийхэд анхаарах асуудал”, “Шинжээчийн дүгнэлт гаргахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл хийв гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here