Нүүр хуудас Нийгэм Хараа голын гүүрний засварыг яаралтай эхлүүлэх шаардлагатай

Хараа голын гүүрний засварыг яаралтай эхлүүлэх шаардлагатай

230
0
Хараа голын гүүрний засварыг яаралтай эхлүүлэх шаардлагатай
Хараа голын гүүрний засварыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ажээ. Тодруулбал Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Хараа голын төмөр бетон гүүрийн ашиглалтын үеийн төлөв байдал урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн байна.

Тус гүүр нь 1991 онд ашиглалтад орсон бөгөөд 9 алгасал байгууламжтай “Т” хэлбэрийн 15 у/м дам нуруутай, 135 у/м гүүр юм.

Гүүрийн зарим дам нуруу цууралт өгч сууснаас нурах аюултай болсон. Иймд засвар шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй зайлшгүй хийх шаардлагатай тухай МХГ-ын АЗХУ-ын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Одын 07/096/457 тоот дүгнэлт гарсан байдаг.

Гэвч хөрөнгө санхүү нь шийдэгдэхгүй явсаар энэ онд улсын төсөвт уг ажилд 1 тэр бум гаруй төгрөг суусан аж. Харин одоо салбар яам нь яаратай тендерээ зарлан гүүрийн засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлэхийг иргэд хүлээж байна. Уг ажлыг нэн даруй гүйцэтгүүлэх зөвлөмжийг ч МХГ-аас өгч байгаа юм.

Түүнчлэн 2016 онд Дархан сумын ЗДТГ, ОБГ-аас хамтран тус гүүрэн дээр өндрийн хязгаарлалт, замын тэмдэг, тэмдэглэгээг төсөв хөрөнгө, хүн хүч гарган хийсэн ч өнөөдөр зөвхөн тээврийн хэрэгслийн жингийн хязгаарлалтын тэмдэг л үлджээ.

Иймд алга болсон, бүдгэрч эвдэрсэн тэмдэг тэмдэглэгээ, өндрийн хязгаарлалтыг стандартын дагуу шинээр байгуулах, сэргээх зөвлөмжийг мөн хяналт шалгалт хийсэн улсын байгцаагч хобогдох байгууллагад хүргүүлэхээр болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here