Нүүр хуудас Нийгэм Хардалтаас үүдэн эхнэрийгээ хутгалж, өөрийгөө шатаажээ!

Хардалтаас үүдэн эхнэрийгээ хутгалж, өөрийгөө шатаажээ!

144
0
hardalt
Хардалтаас үүдэн эхнэрийгээ хутгалж, өөрийгөө шатаажээ!

Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд эрэгтэй 44 настай Ц гэх иргэн бензин ашиглан өөрийгөө шатаасан байна.

Тодруулбал, гэр бүлийн хоёр маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас нөхөр нь эхнэрийнхээ зүүн хөлийн шилбэнд хутгалаад, дараа нь хээр очиж өөрийгөө шатаасан гэх. Hутгийн иргэн хээр шатсан цогцос байхыг хараад аймгийн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг.

Өмнөговь аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж, мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд эхнэр болох 34 настай Б нь хөнгөн гэмтэлтэйгээр гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар гэр бүлийн хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй, урьд өмнө таарамжгүй харилцаа үүсгэж байгаагүй, төлөв даруу хүмүүс аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here