Нүүр хуудас Нийгэм Харуул гал алджээ

Харуул гал алджээ

220
0

Энэ сарын 26-ны өдрийн 12.00 цагийн орчимд Хан-Уул дүүрэг дэх Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарсан. Галын тухай дуудлага 12.22 цагт Нийслэлийн онцгой байдлын газар ирсэн бөгөөд гал түймэр богино хугацаанд тархаж нийт 8 га талбай түймэрт өртсөн байна.

Уг түймрийг унтраахаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын ажилчид зэрэг нийт 185 хүн ажиллаж, тус өдрийн 16.20 цагт цурманд оруулсан байна.

Шинжээчдийн дүгнэлтээр Нүхтийн аман дахь амины орон сууцнуудын харуул ил гал түлж байхдаа гал алдсанаас түймэн дэгдсэн болох нь тогтоогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here