Нүүр хуудас Нийгэм Хиймэл дагуултай болсноор интернэтийн үнэ 2 дахин буурна

Хиймэл дагуултай болсноор интернэтийн үнэ 2 дахин буурна

590
0

Өчигдөр Монгол Улсын харилцаа холбооны салбарт шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал боллоо. Манай улс “МонголСат-1” хиймэл дагуултай блож буй бөгөөд уг боломжийг олон улсын хиймэл дагуулын бизнес эрхлэгч ABS болон Монголсат нэтворкс компанийн хамт олон олгож буй юм.

“МонголСат-1” хиймэл дагуул өнгөрөгч нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд орсон бөгөөд өнөөдрөөс манай улс ашиглаж эхэлж байгаа юм.

12×27 МГц-ийн багтаамжийн хүчин чадалтай хиймэл дагуулыг ашигласнаар хөдөө орон нутгийн иргэд ч сансрын антенаар дамжуулан 100 сувгийг үнэ төлбөргүй үзэж, интернэтийн хурд нэмэгдэн, төлбөр нь хоёр дахин хямд болно гэсэн үг.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here