Нүүр хуудас Нийгэм Хонь, туулай жилтнээ эерэг САЙН

Хонь, туулай жилтнээ эерэг САЙН

2
0
orniin-zurhai-4-640x359
Хонь, туулай жилтнээ эерэг САЙН

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 22. Сумъяа гараг. Булаагч одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here