Нүүр хуудас Нийгэм Хотын дарга С.Батболд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Хотын дарга С.Батболд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

214
0
Hotiin darga S.Batbold
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, харьяа агентлагийн удирдлагууд өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд хотын дарга “Улаанбаатар хотод энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхнээсээ хийгдээд явж байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан та бүхэнтэй өнөөдөр уулзаж, санал сэтгэгдлийг сонсч байгаа юм. Өнөөдрийн уулзалтад НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар оролцож байна. Тиймээс ямар ч сэдвээр асуудал байвал асууж, судалж болно. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн 80 хувьд гэр хорооллынхон оршин суудаг. Тиймээс гэр хорооллыг хөгжүүлэх, амьдрах орчныг сайжруулах асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө тулгардаг.

Гэр хороолол сүүлийн 25 жилд хязгааргүй тэлсэн. Тэлэхийн хэрээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд өчнөөн асуудал тулгарч эхэлсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь 202 мянган өрх амьдарч буй гэр хороолол. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний гаргалгаа нь иргэдийг орон сууцжуулах хэдий ч үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагай юм. Тиймээс нийслэлээс эхний ээлжид 40 мянган иргэнийг цахилгаан халаагуураар, үлдсэн өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж юм байгаа юм. Эдгээр ажлын хамгийн сайн шийдэл нь “Дэд бүтцийн төв. Бид 2018 онд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хийх ажлын эхлэл бол Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгуулах “Дэд бүтцийн төв” юм.

Энэ мэт төвүүдийг хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулааны сүлжээ очих боломжгүй газруудад байгуулах бодлого баримталж байгаа. Тиймээс хамгийн анхны дэд бүтцийн төвийг байгуулж буй Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэд бусад гэр хорооллын иргэддээ үлгэр жишээч байж, төр, хувийн хэвшилтэйгээ нягт хамран ажиллах нь чухал. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөтөд орсон 24 байршилд орон сууц барина” хэмээн онцлов.

Хотын дарга С.Батболд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлээс баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулсан.

Иргэн Х.Долгормаа

“Дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дэмжиж байгаа. Бидний энэхүү дэмжлэг улс эх орондоо агаар, хөрсний бохирдлыг арилгахад томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг гэж ойлгож байна. Дэд бүтцийн ажлын талаар долоо хоног, сар тутамд хороон дээр уулзалт зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Миний бие тус уулзалтыг таслахгүй байнга суудаг. Тэндээс авсан мэдээллээ бусаддаа хүргэдэг. Энэ нь нийслэлийн иргэн хүний хувьд бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр юм болов уу гэж бодож явдаг”

гэв.

Иргэн Д.Баатар

“Хотын төсвөөс хөрөнгө мөнгийг нь гаргаад төсөл хэрэгжүүлэх гээд явж байгаа явдалд миний бие их баярлаж, талархаж байгаа. Албаны хүмүүсийн яриад байгаагаар эхний ээлжид гэрээ дулаалах хэрэгтэй. Хэчнээн сайхан техник, тоног төхөөрөмж хэрэглэсэн ч дулаанаа алддаг гэр, орон сууцтай бол ямар ч нэмэргүй. Тиймээс иргэд буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хөтлийн 15 дугаар хэсгийнхэндээ дулаалгын аянд нэгдэхийг уриалж байна. Нийгмийнхээ хөгжлийг дагаад хүн өөрөө өөрчлөгдөх ёстой. Мэдээж амьдарч буй орчин сайхан болчих юм бол ганцаараа модон жорлонд суугаад бие засахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс иргэд төртэйгөө хамтраад хийж хэрэгжүүлж буй ажлыг нь дэмжих хэрэгтэй. Ингэсний дараа бид хамтдаа үр дүнд хүрнэ”

хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here