Нүүр хуудас Нийгэм Хотын дарга 10 иргэнд БАЙРНЫ ТҮЛХҮҮР гардууллаа

Хотын дарга 10 иргэнд БАЙРНЫ ТҮЛХҮҮР гардууллаа

250
0
ger horoollold amidardag 10 iregn
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна.

Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30% төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай.

Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас сүүлийн удаа 15 иргэн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 10 иргэн орон сууцныхаа түлхүүрээ хотын даргаас гардан авлаа.

Хотын дарга 10 иргэнд БАЙРНЫ ТҮЛХҮҮР гардууллаа

Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэрээ хотын дарга Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд 2017 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах”, “хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах” гэх мэт олон ажлууд авч хэрэгжүүлжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү ажил энэ жил ч үргэлжлэх болно” гэдгийг хэллээ.

Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийлсэн.

Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here