Нүүр хуудас Нийгэм Хот хооронд зорчих тасалбарыг ТҮЦ машинаас авдаг болно

Хот хооронд зорчих тасалбарыг ТҮЦ машинаас авдаг болно

72
0

Хот хооронд зорчих тасалбар бичдэг ТҮЦ машиныг “Автотээврийн үндэсний төв” туршиж байна. ТҮЦ машиныг Улаанбаатарын томоохон үйлчилгээний цэгүүдэд тавихаас гадна зарим орон нутагт байрлуулх аж. Ингэснээр заавал автовокзалд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болно. Түүнчлэн энэ жил улс хоорондын зөвшөөрлийн бичгийг нууцлалын зэргийн QR кодтой болгож байна.

ТҮЦ машиныг энд онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ. Цаашид зөвхөн хот хооронд зорчих тасалбар бус нисэх, төмөр замаар зорчих тасалбар борлуулдаг болох аж. Мөн Авто тээвэртэй холбоотой бүх төрлийн лавлагаа авах боломжтой болгоно. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл ямар хүний эзэмшилд байсан, ямар үйлчилгээ авч байсан зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулна гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here