Нүүр хуудас Нийгэм Хувиараа бизнес эрхлэх соёлыг дэлгэрүүлэх “энтрепренёршип” уралдаан болно

Хувиараа бизнес эрхлэх соёлыг дэлгэрүүлэх “энтрепренёршип” уралдаан болно

22
0
энтрепренёршип
Залуучуудын дунд хувиараа бизнес эрхлэх соёлыг дэлгэрүүлэх "энтрепренёршип" уралдаан болно

ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийн боловсрол дахь Даян дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Залуу иргэдийн энтрепренёршип уралдаан нь зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү уралдаан нь залуучуудын шинэ санаачилгыг ашиглан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилго бүхий даян дэлхийн хөтөлбөр юм.

Түүнчлэн, энэхүү уралдаан нь залуучуудын дунд хувиараа бизнес эрхлэх соёлыг дэлгэрүүлж, залуучуудын ажилгүйдлийг багасгахад хувь нэмэр оруулахыг зорьж байгаа ажээ.

Уралдаанд 15-35 насны залуу бизнес эрхлэгчид оролцож Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын нэг ба түүнээс дээш зорилтыг хэрэгжүүлж, нийгэмд эерэгээр нөлөөлөх шинэлэг санаачилга, төслийн саналыг ирүүлэх боломжтой.

Залуу иргэдийн энтрепренёршип уралдаан нь “Шилдэг санаа” болон “Шилдэг төсөл” ангилалд явагдах бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон “Хүмүүсийн сонголт” байрыг шалгаруулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here