Нүүр хуудас Нийгэм Хувцас дизайны “Бүтээлч Ази” олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Хувцас дизайны “Бүтээлч Ази” олон улсын үзэсгэлэн нээгдлээ

41
0
buteelch-asia-2019
Хувцас дизайны "Бүтээлч Ази" олон улсын үзэсгэлэн нээгдлээ

Олон улсын хувцас дизайны хамтарсан үзэсгэлэн “Bluemoon” галерейд нээлтээ хийлээ. Жил болгон өөр өөр улс оронд гаргадаг “Бүтээлч Ази” үзэсгэлэнг Монголд анх удаа гаргаж буй нь энэ юм.

Үзэсгэлэнд Монгол улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Узбекистан, Вьетнам, Тайвань, Пакистан улсын загвар зохион бүтээгч нарын 100 гаруй бүтээл тавьсан бөгөөд үзэсгэлэнг энэ сарын 24-28-нд өөр өөр байранд дэлгэх аж.

БНСУ-ын Хувцас загварын бизнесийн холбооны ерөнхийлөгч, Ph.D, профессор Кан Хо Суп:

Хамтын ажиллагаа гэдэг бол нэгэнтэйгээ хамтарч ажиллах, нэг нэгнээсээ сурах зорилготой байдаг юм. Дээр үед барууны соёл торгоны замаар дамжин Монголоос Солонгост ирсэн түүхтэй. XXI зууны шинэ торгоны замын үе эхэлж байна. Хувцас загвар үйлдвэртэйгээ хамтарч хөгжих ёстой байдаг.

Миний монгол шавь “Говь кашимер” үйлдвэрт ажиллаж байна. Маргааш тэр үйлдвэрт бид ажиллана. Монгол болон Солонгосын хувцас загварын гол ялгааг одоогоор олж хараагүй байна. Учир нь, хувцас загварт нэг нэгнээсээ түрүүлж алхана гэхээсээ илүү өөр өөрсдийн өвөрмөц онцлог, хэв маягаараа улс орнууд ялгарч байдаг.

Тиймээс олон орны өөр өөр ёс заншил, ахуй дунд өссөн сэтгэлгээний өвөрмөц онцлог дүр төрх, уур амьсгалыг бүрдүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаснаар нэг нэгнээсээ суралцах боломж олдож байна. Үзэсгэлэнд тавьсан Солонгосын загваруудын онцлог бол Монголд ирээд төрсөн мэдрэмжээсээ улбаалан эртний солонгос бичиг болон босоо монгол бичгийг оруулан бүтээсэн загварууд байна.

Энэ загваруудаа Сөүлд мөн танилцуулсан. Энэ удаагийн үзэсгэлэн Монголд анх удаа зохиогдож байгаа ч цаашдаа илүү өргөжин, өргөн хүрээг хамарна гэдэгт итгэлтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here