Нүүр хуудас Нийгэм Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар цас орно.

Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар цас орно.

112
0

2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 06-нийг хүртэлх

 Баруун аймгуудын нутгаар: 30-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 30-нд зарим газраар 12-14м/с, 3-нд Алтайн салбар уулсаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Алтай Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 30-нд Хөвсгөлийн уулсаар, 31,1-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас цас, 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 31-1-нд зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан ба шороон шуурга шуурна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: 31-нд зарим газраар, 1-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орж, салхи хугацааны эхээр зарим газраар 14-16м/с хүрч ширүүсэн зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, 4-5-нд өдөртөө бага зэрэг дулаарч бүх нутгаар шөнөдөө  7-12 градус хүйтэн өдөртөө  6-11 градус дулаан  байна.

Говийн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, 5-нд нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 31-1-нд зарим газраар 14-16 м/с, 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд зарим газраар 18-20м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here