Нүүр хуудас Нийгэм ХУД-ийн 353 өрхийн цахилгааныг хэвийн байдалд орууллаа

ХУД-ийн 353 өрхийн цахилгааныг хэвийн байдалд орууллаа

144
0
rsz_han-uul-duureg-tsahilgangui-bolloo
ХУД-ийн 353 өрхийн цахилгааныг хэвийн байдалд орууллаа
~ХУД-ийн 353 өрхийн цахилгааныг хэвийн байдалд орууллаа~

Улаанбаатар хотод их хэмжээний бороо үргэлжлэн орчны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороонд нийт 16 байрны зоорийн давхар их хэмжээний ус хөрснөөсөө нэвчиж цахилгааны утсанд чийг өгсөн учраас 353 өрхийн цахилгааныг бүрэн хязгаарлаад байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурхай ажилласаны үр дүнд дээрх 16 байрны 353 өрхийн цахилгааныг түр залгаж, хэвийн байдалд нь оруулсан байна.

Шуурхай ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын нийт 200 гаруй хүн ажилласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here