Нүүр хуудас Нийгэм Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

151
0
үнэ төлбөргүй зөвлөгөө
үнэ төлбөргүй зөвлөгөө
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөөзүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт энэ сарын 7-9-ний өдөр 8:30-17:30 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд та бүхнийг өөрт хамгийн ойр байрлах салбарт хүрэлцэн ирж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг урьж байна гэж нийслэлийн ЗДТГынХэвлэл мэдлээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2016.12.07-нд Дүнжингарав салбар

  • 09.00 – 09:30 Өдөрлөгийн нээлт: / ХЭҮКын гишүүн П.Оюунчимэг, НҮНТийн дарга О.МөнхОргил, МХХны БЗХийн дарга Д.Оюунчимэг/
  • 09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх

2016.12.08-нд Мишээл экспо салбар

  • 09:00 – 09:30 Өдөрлөгийн нээлт: /ХЭҮКын гишүүн Н.Ганбаяр, НҮНТийндарга О.МөнхОргил/
  • 09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх

2016.12.09-нд Драгон салбар

  • 09:00 – 09:30 Өдөрлөгийн нээлт: /ХЭҮКын ААны даргаА.Дашдэлэг, НҮНТийн дарга О.МөнхОргил/
  • 09:30 – 17:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here