Нүүр хуудас Нийгэм Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны халдварт өвчин 70 хувиар буурчээ

Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны халдварт өвчин 70 хувиар буурчээ

58
0
maliin-haldwart-owchin-buurchee
Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны халдварт өвчин 70 хувиар буурчээ

2018 онд Хэнтий аймгийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, халдварт боом, галзуу өвчний гаралт өмнөх оноос 70%-иар буурчээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт мал амьтны халдварт өвчний гаралт тархалт болон вакцинжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, малын эмийн худалдаалалт, малын шилжилт хөдөлгөөн, мал амьтны гаралтай түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтад хяналт тавьж, тухайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагад сургалт зохион байгуулан, зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол тарааж, 23 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, зөвлөн тусалж ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here