Нүүр хуудас Нийгэм ХЭНТИЙ: Мал, амьтны халдварт “хорт салст халуурал” өвчин илэрчээ!

ХЭНТИЙ: Мал, амьтны халдварт “хорт салст халуурал” өвчин илэрчээ!

63
0
hentii-aimag
Мал, амьтны халдварт "хорт салст халуурал" өвчин илэрчээ!

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Талын цагаан худаг”гэдэг газар малчин “М”-ын 5 үхэр 01 дүгээр сарын 03-ны өдөр мал, амьтны халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч

УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 01 дүгээр сарын 25-ны өдрийн хариугаар хорт салст халуурал өвчин болох нь батлагдсан байна.

Тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн голомтод нийт 2550 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here