Нүүр хуудас Нийгэм Хүнсний хомсдолд орсон 400 иргэнд, нэг удаагийн ТУСЛАМЖ үзүүлнэ

Хүнсний хомсдолд орсон 400 иргэнд, нэг удаагийн ТУСЛАМЖ үзүүлнэ

12
0
hentii
Хүнсний хомсдолд орсон 400 иргэнд, нэг удаагийн ТУСЛАМЖ үзүүлнэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон энэ цагт аймгийн Улаан загалмайн хорооноос ковидын халдварын тохиолдол бүртгэгдсэн Хэрлэн, Бор-Өндөр, Дэлгэрхаан Цэнхэрмандал сумын зорилтот бүлгийн 400 өрхөд нэг удаагийн хүнсний тусламжийг удахгүй олгох юм байна.

Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 22,8 сая төгрөгийн үнэ бүхий өргөн хэрэглээний хүнсний 8 нэр төрлийн 400 багцыг дээрх сумдад олгох ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын даргын захирамжаар байгуулагдаж, дээрх сумдаас судалгаа аван нягталж, шалгуур хангасан өрхүүдэд хүнс хүргэнэ.

~Хүнсний хомсдолд орсон 400 иргэнд, нэг удаагийн ТУСЛАМЖ үзүүлнэ~

Хүнсний хомстолд орсон орлогогүй өрх, хүнсний талон авдаггүй зорилтот бүлгийн өрх, 16 хүртэлх насны 3 ба түүнээс хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрх, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй өрхөд хүнсний нэг удаагийн тусламж олгох шалгуурыг тавьжээ.

Судалгааг мэргэжлийн байгууллага гаргаж байгаа учраас иргэдийг тайван байхыг аймгийн Улаан Загалмайн хорооноос хүсэж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here