Нүүр хуудас Нийгэм Хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах санал гарлаа

Хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах санал гарлаа

411
0
ger-horoolol-2018
Хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах санал гарлаа

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголоо 2013 онд УИХ-аар батлуулсан. Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгээс хүргэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар,

“Баянзүрх, Сонгинохайрхан гээд баруун зүүн бүсэд 2 том дүүрэг байна. Баянзүрх дүүрэг гэмт хэргийн гаралтаар нийслэл, улсад дээгүүрт орж байна. Эрүүл мэндийн эмнэлгээ менежментийн өөрчлөлтөөр явуулчихсан. Баянзүрх дүүрэгт хүндрэлтэй асуудал их байна.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хуваах цаг болсон. Энэ асуудлыг ажил хэрэг болгож үндсэн чиглэлдээ оруулж, хуваах ажлыг ирэх онд хийх нь зүйтэй гэж бодож байна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн асуудал байна. Энэ ажил байршил сайтай газруудад ахиц сайн байна.

Байршилд газар багатай, давчуу газарт олон зарлаад үр дүн муутай байна. Ерөнхий төлөвлөгөөний журмаар олон удаа зарлаад яваад байдаг, дараа нь давуу тал нөхцөл бололцоог олгож өгөхгүй болохоор ашиггүй төсөл дээр компаниуд орохгүй байна.

Тийм болохоор тухайн журамд өөрчлөлт оруулах байдлаар ажлыг явуулахгүй бол улсын төсөвт ямар нэг байдлаар мөнгө суух боломжгүй байна. Дахин зарлахад компаниудад давуу боломж олгох бололцоог олгож өгөөч гэсэн саналтай байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here