Нүүр хуудас Нийгэм Хүүхдийг чоно гэж андуураад бууджээ.

Хүүхдийг чоно гэж андуураад бууджээ.

454
0

2017 оны 7 сарын  20-ны 23:00 цагийн үед үхэртээ явж байсан хүүг буудаж гэмтээсэн хэрэг гарсан байна.  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Бурхант хошуу” гэх газар үхрээ цуглуулах гээд явж байтал хажуу айлын 70 настай өвгөн буудсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух эрэгтэй найман настай Т-г үхрээ туугаад явж байх үед Төв аймаг, Зуунмод хот, Баянхошууны гуравдугаар багт оршин суух, эрэгтэй, 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран хүүгийн зүүн хөлийн шилбэний эрээн булчинд буудаж гэмтээсэн хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here