Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн мөнгө авах өрхийн судалгааг яаравчлахыг даалгав

Хүүхдийн мөнгө авах өрхийн судалгааг яаравчлахыг даалгав

143
0
huuhdiin-mongo-awah-orhiin-sudalgaa
Хүүхдийн мөнгө авах өрхийн судалгааг яаравчлахыг даалгав
~Хүүхдийн мөнгө авах өрхийн судалгааг яаравчлахыг даалгав~

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг есдүгээр сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулж, тайланг ХХҮЕГ-т ирүүлж нэгтгэн, үр дүнг танилцуулахыг С.Чинзориг сайд нийгмийн халамжийн хүрээнд өгч буй үүрэг чиглэлийнхээ эхэнд онцолсон.

Түүнчлэн орон нутгийн ХХҮГ-ууд өөрийн аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийслэл хотод түр хугацаагаар ирэхдээ нийтийн тээврээр зорчих санхүүжилтийн тооцоо, судалгааг гарган орон нутгийн төсөвт жил бүр тусган батлуулахад анхаарч ажиллахаас гадна тэтгэвэр тэтгэмжийн өр гаргахгүй байхад анхаарах учиртайг хэллээ.

Тэрбээр мөн халамж, асрамжийн төвүүдийг аль болох улсаас санхүүждэг байх тогтолцоог бүрдүүлэх бодлого барьж буйгаа дурдаад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтын ажил удаашралтай байгаа дүүргүүдэд ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө.

Мөн аймаг, орон нутагт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх хүнсний дэлгүүрийн сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах үйл явцад тавих хяналтыг сайжруулахыг сануулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here