Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн номын өргөө хороодтой хамтарч ажиллана

Хүүхдийн номын өргөө хороодтой хамтарч ажиллана

149
0

Хүүхдийн номын өргөө уламжлал болгон зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахаар дүүргийн Хороодод хамтран ажиллах санал хүргүүлсэн билээ. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Б.Бадамгарав Хүүхдийн номын өргөөний саналыг хүлээн авч, номын санч Л.Эрдэнэбатыг нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартайгаа уулзуулан, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяатай уулзаж, санал солилцов. Энэ сард зохион байгуулагдах бүх арга хэмжээнд 3, 13 дугаар хороод зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулахаар боллоо гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here