Нүүр хуудас Нийгэм “Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй” Олон улсын форум боллоо

“Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй” Олон улсын форум боллоо

96
0
huuhdiin-sport-ba-onoo-ireedui-2019
"Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй" сэдэвт олон улсын форум

Биеийн тамир, спортын эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний ажлын явц, үр дүнг хэлэлцэх, гадаадын эрдэмтдийн судалгааны ажлын талаарх мэдээлэл авах, залуу судлаачдыг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийн асуудлыг цогцоор хэлэлцэж, дүгнэх зорилгоор жил бүр уламжлал болгон “Хүүхдийн спорт өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум зохион байгуулагдлаа.

9 дэх удаагаа болж буй энэ удаагийн форум нь Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн 10 жилийн ойн хүрээнд зохиогдож, Монгол, ОХУ, Япон, Энэтхэг улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, багш, дасгалжуулагч нар оролцов.

Форумд өсвөр үеийн бие бялдрын хүмүүжил, хүүхдийн спортын хөгжил, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол олгох ажлын агуулга, хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр 10 гаруй илтгэл тавигдаж, 30 гаруй судалгааны эмхэтгэлийг хэлэлцэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here