Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ” болно

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ” болно

250
0
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал
Ой найман сартай хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд хотод гарсан. Хэрэгт холбогдсон этгээдийг баривчилсан бол хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

Өнөөдөр хүүхдийг эндлээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байгаа бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Хүүхэд эндээгүй. Эмчлүүлж байна. Шүүхийн шинжилгээний хариу гараагүй. Урьдчилсан байдлаар хүчиндсэн гэх дүгнэлттэй байна.” гэлээ.

Нийгэмд энэ мэт аймшигтай хэрэг удаа дараа гарч байгаад иргэд сэтгэл зовниж, хуулиа чангатгахыг шаардахаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх нийтийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү жагсаалд эцэг эхчүүд, иргэд олон нийт, тэр дундаа спортынхон, урлагийнхан нэгдэж буйгаа илэрхийлжээ.

Урьдчилсан байдлаар ирэх бямба гараг буюу гуравдугаар сарын 31-ний өдрийг товлоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here