Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ үзүүллээ

Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ үзүүллээ

244
0
huuhdiin-odor-onjuuleh-tow

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/720 дугаар Аймаг, Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт үүрэг, даалгавар өгөх тухай албан бичгийн дагуу Нийслэлийн Хүүхэд,

гэр бүлийн хөгжлийн газар Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн тушаал, Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх, арга зүйн удирдамжийг 2018 оны 11-р сарын 07-ны өдөр боловсруулж гарган Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлж, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд 11-р сарын 07-15-өдрийг хүртэлх хугацаанд судалгаа мэдээлэл, хяналтыг хийж ажиллаа.

Өмнөх он буюу 2017 онд Нийслэлийн 8 дүүрэгт 213 өдөр өнжүүлэх бүртгэгдсэн ба 2018 оны судалгаа мэдээллээр 219 өдөр өнжүүлэх бүртгэгдсэн байна.

Тус хяналтыг хийхийн зэрэгцээ өдөр өнжүүлэх төвийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт 2018 оны 11-р сарын 15 өдөр Нийслэлийн иргэдийн танхимд Хүүхэд хамгаалал, Хууль эрх зүй, Зохистой хоол тэжээл сэдвийн хүрээнд 3 цагийн сургалтыг 150 хүнд хүргэлээ.

Тус сургалтыг Шинэ хөгжлийн түлхүүр сургалтын байгууллагаар дамжуулан Төрийн бус байгууллагын оролцоог хангаж ажиллаа.

Цаашид Өдөр өнжүүлэх төвийн стандарт, үйл ажиллагаа эрхлэх журмыг нэн даруй гаргах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ талаар болон бусад асуудлаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here