Нүүр хуудас Нийгэм Хүүхдэд зориулсан үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна

Хүүхдэд зориулсан үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна

515
0
huuhdiin uzesgelen_hudaldaa
2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 саяд хүрсэн. Хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна.
~Хүүхдэд зориулсан үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна~
Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 саяд хүрсэн. Хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна.

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх,

салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд [email protected] цахим хаягаар бүртгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here