Нүүр хуудас Нийгэм Хүүхдүүд сэтгэл санааны гутралаас, томчууд мөнгөнөөс болж амиа хорлодог гэнэ.

Хүүхдүүд сэтгэл санааны гутралаас, томчууд мөнгөнөөс болж амиа хорлодог гэнэ.

153
0
 2017 оны 08-р сарын 16-ны өглөө 10 цагийн орчимд Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин олон давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрч хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал маш хүнд олон эрхтэн гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байна.  Улаанбаатар хотоос  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хот руу очиж  өвчтөнгүүдийн биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэхээр явсан байна. Сүүлийн жилүүдэд амиа хорлох хэрэг их гарах болов.  Тэдний амиа хорлох шалтгаан нөхцөл юу байсан, яагаад хамтдаа амиа хорлох шийдвэрийг гаргасан бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоохоор ажиллаж байна. Ер нь сүүлийн үед өсвөр насныхан буюу ЕБС-ийн хүүхдүүд амиа хорлож байгаа нь айдас дагуулаад байгаа юм. Амьдралын захад хүрээгүй байж амьдралаас буцах шийдвэр гаргана гэдэг үнэхээр аймшигтай. 2009 оноос хойш 1500 хүн амиа хорлосны ихэнх залуучууд. Тэр дундаа өсвөр үеийнхэн буюу ид залуу хүмүүс. Найман жилийн хугацаанд жилд дунджаар 190 гаруй хүн шалтгаангүйгээр бас шалтгаантайгаар амиа хорлож байна гэсэн үг юм.Гурван жилийн өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар, 10 мянган хүн ам тутамд 25 хүртэлх амиа хорлох бүртгэл байвал энэ нь өндөр байна гэж үздэг. Гэтэл манайд 25-34 хүртэлх тохиолдлууд байна. Тэгэхээр манай улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд байна гэдгийг илтгэж өгч байгаа юм.

Амиа хорлоход нөлөөлөх хүчин зүйлсийн шалтгааныг сэтгэлзүйчид олон янзаар тайлбарладаг. Жишээлбэл, сэтгэл санааны тогтворгүй байдал, гэр бүлийн хүмүүжил, шашны гаж урсгал,  өсвөр насныхан нэг нэгнээ сонирхох хандлага, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл,  өрийн дарамт, өвчний шаналал, сургууль хичээл, ажлын байран дээрх гадуурхлаас болж амиа хорлодог гэж үзэж байна.

Түүнчлэн анхны хайрын бүтэлгүйтэл, ажилгүйдэл хоёр амиа хорлох гол шалтгаан болж байна. Тухайлбал, 16-22 насныхан сэтгэл санаа их тогтворгүй  их хэцүү байдаг  гэнэ. Энэ насныхны 5 залуу тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна. Сэтгэл гутрал өөртөө итгэх итгэл, ядуу сэтгэлгээ, баян амьдралаас залхаж амиа хорлох шийдвэр гаргадаг ч сэтгэлзүйчид үзэж байна.

Гэхдээ хүн амиа хорлоё гээд нэг өдөр бодоод тэр дороо шийдвэрээ гаргачихдаггүй гэнэ. Олон хоног бодож явсны эцэст хорвоог орхихоор шийдэж ийм шийдвэр гаргадаг байна.

Мөн өсвөр нас бол бие хүний төлөвшлийн үе. Ер нь амьдрал, аз жаргалын шалгуур энгийнээс бодит бус ойлголтыг бий болгосноос болж сэтгэл гутралд орох нь бий. “Би яагаад байранд амьдрахгүй байна”, “Би яагаад чадахгүй байна”, “Би яагаад хангалуун амьдрахгүй байна” гэх зэргээс сэтгэл гутралд орж амиа хорлох ч шийдвэр гаргадаг.  Хүүхдүүд сэтгэл санааны гутралаас болж амиа хорлодог бол томчууд мөнгөнөөс болж амиа хорлодог гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here