Нүүр хуудас Нийгэм Хүүхэд замын осолд өртөх тохиолдол 40 хувиар буурчээ

Хүүхэд замын осолд өртөх тохиолдол 40 хувиар буурчээ

704
0
baga nasnii huuhed_zam teewriim osol
Хүүхэд замын осолд өртөх тохиолдол 40 хувиар буурчээ
~Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 40 орчим хувиар буурчээ~

Энэ үзүүлэлттэй холбоотойгоор хүүхдийг замын хөдөлгөөний осол аваарт өртүүлэхгүй байх бодлогын хүрээнд Орхон аймгийн ИТХ, замын цагдаагийн газар, БСУГ хамтран СӨБ-ын ахлах ангийн сурагчдыг хамруулан “Замын хөдөлгөөнй цагаан толгой” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус аймагт 0-16 насны 26.000 хүүхэд байдаг. Үүнээс 0-5 насных нь 6000 байгаа юм. Эдгээрийн төлөөлөл “Замын хөдөлгөөнй цагаан толгой” тэмцээнд оролцож байна.

2017 онд Орхон аймагт зам тээврийн осолд бага насны хүүхэд өртсөн тохиолдол хоёр бүртгэгдэж байсан бол 2018 он гарсаар азаар өртөөгүй юм. Энэ нь жил бүр аймгийн ГХУСЗЗ-ийн хийж хэрэгжүүлж байгаа ажил үүргийн үр дүн, уялдаа холбоо сайн байгаагийн илрэл гэдгийг албаныхан хэлж байна.

Тодруулбал Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 23 цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд оролцож, замын хөдөлгөөний мэдлэгээ сорьлоо.

Хүүхдүүдийг гэрлэн дохиог хэрхэн ялгах, замын цагдаа зохицуулагчийн дохиог хэрхэн ойлгох, автозамын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох, эцэг эх, асран хамгаалагчийн хамт зам хөндлөн гарах зэрэг мэдлэгтэй болсон байлаа.

Тэд мэндчилгээ, гэрийн даалгавар, дүрмийн мэдлэг зэрэг даалгаврыг гүйцэтгэн, уран сайхнаар дамжуулан өрсөлдөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here