Нүүр хуудас Нийгэм Хөвсгөлд аялж яваад сураг тасарсан БНХАУ-ын 2 иргэнийг хайж байна

Хөвсгөлд аялж яваад сураг тасарсан БНХАУ-ын 2 иргэнийг хайж байна

100
0
howsgol
Хөвсгөлд аялж яваад сураг тасарсан БНХАУ-ын 2 иргэнийг хайж байна

Улсын хэмжээнд төөрсөн, осолдсон иргэдийг аврах, эрэн хайх гурван дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.

Тухайлбал, Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар тус сумын харьяат 40 настай, эрэгтэй Тэлмэн нуурын хажууд мотоцикльтэй явж байгаад энэ сарын 29-ний өдөр элсэнд суучихлаа гэж хэлээд сураггүй болсон байна. Тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Өчигдрийн байдлаар Завхан аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллага, ар гэрийнхэн гээд нийт 25 хүний эрлийн үр дүнд Тэлмэн нуурын эргээс 280 метр зайтай газраас мотоциклийг нь олжээ.

Нуурын талбайн мөсийг зүсэж усны гүнд хайгуул хийсэн боловч үр дүнд хүрээгүй учраас эрлийг үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.

Харин Дорнод аймгийн Хэрлэн суманд Хэрлэн голын усанд энэ сарын 17-ны өдөр осолдсон 35 настай эрэгтэйн цогцсыг олсон байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд ууланд аялж яваад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here