Нүүр хуудас Нийгэм Хөвсгөл рүү “Мөсний баяр”-т очиж…

Хөвсгөл рүү “Мөсний баяр”-т очиж…

607
0
Хөвсгөл рүү
Хөвсгөл рүү "Мөсний баяр"-т очиж...

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг, гадаад дотоодын олон аялагч жуулчдын сонирхлыг татдаг Хөвсгөлийн мөсний баяр болж байна. Түүнтэй холбогдуулан холбогдох албанаас иргэдэд Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байна. Гэвч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул “Мөсний баяр”-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулав.

Тус аймгийн хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавин ажиллаж буй аж.

Баяр тэмдэглэж буй газарт мөсний зузаан 1.8 м хөлдсөнийг хэмжилтээр тогтоожээ. Өмнөх жилүүдэд хамгийн зузаан нь 1.2 м хөлддөг байсан бол энэ жил олон жилийн дунджаас 40-50 см-ээр зузаан байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here