Нүүр хуудас Нийгэм Хөдөлмөрийн аюулгүй байдал, дэлхийн эрүүл ахуйн өдөр тохиож байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, дэлхийн эрүүл ахуйн өдөр тохиож байна

211
0
Hodolmoriin ayulgui baidliin surgalt bolloo
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь улсын хэмжээнд явагдаж буй “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” сарын аян, эрчим хүчний салбарын ажилтнуудын дунд мөрдөгддөг аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн дагуу явагддаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөрлөг” тохиож байгаатай тус тус холбогдуулан ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улаан загалмайн хороотой хамтарсан буухиа тэмцээнийг Аврах гал унтраах 65 дугаар ангид зохион байгууллааа.

Ажилтнуудын галын болон гамшгийн аюулын тухай сургалтаар олж авсан мэдлэгийг бодит байдалтай уялдуулж, аврах гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн, тоноглолтой биечлэн танилцах, гамшгийн үед хувиараа ба багаараа аюул эрсдлийг бууруулах, арилгах ур чадварт суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү буухиа тэмцээнд тус компанийн Өндөр хүчдэл түгээх төвийн 100 орчим инженер техникийн ажилтан, монтёр оролцсон юм.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь нийслэлийн хэмжээнд онцгой байдал үүссэн үед “Нийслэлийг цахилгаанаар хангах алба”-ны хариуцлагатай үүргийг гүйцэтгэхийн хувьд мөн мэргэжлийн хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын хувьд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд өндөр ач холбогдол өгч ажилладаг.

Тиймээс үйл ажиллагаандаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал удирдлагын тогтолцоо, шаардлага “OHSAS 18001:2007”олон улсын стандартыг бүрэн хангаж, албан ёсоор батламжлагдсан.

Сүүлийн жилүүдэд ажлын байран дахь эрсдлийг үнэлж, бууруулан осол эндэгдэлгүй ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here