Нүүр хуудас Нийгэм Цаасан урлалын улсын тавдугаар уралдаан эхэллээ

Цаасан урлалын улсын тавдугаар уралдаан эхэллээ

759
0
tsaasan-urlal-2018
Цаасан урлалын улсын тавдугаар уралдаан эхэллээ

Цаасан урлал сонирхогчдын улсын тавдугаар уралдаан, үзэсгэлэн өчигдөр Улаанбаатар хотын музейд нээгдлээ.

2014 оноос улбаатай эл арга хэмжээнд энэ жил 40 гаруй урлаач 250 гаруй бүтээлээрээ оролцож буйгаараа онцлогтой юм байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад орон нутгийн төлөөлөл олон байгааг зохион байгуулагчид онцолжээ.

Декупаж буюу чимэглэл, сагс сүлжмэл, хуйлмал, бусад урлал, хүүхдийн гэсэн таван төрлөөр шилдгүүдийг шалгаруулах бөгөөд “Цаасан урлалын холбоо”-ны удирдах зөвлөлийнхөн шүүх юм.

Уралдааны дүн гартал үзэсгэлэн үргэлжлэх юм байна. Уралдааны дүнг ирэх сарын 1-ний 15:00 цагт гаргаж, тэргүүн, дэд байрын эздийг шалгаруулах ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here