Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн алба хаагчид “ДУЛААН ГУТАЛ”

Цагдаагийн алба хаагчид “ДУЛААН ГУТАЛ”

785
0
Цагдаагийн алба хаагчид
Цагдаагийн алба хаагчид "ДУЛААН ГУТАЛ"
Цагдаагийн алба хаагчид “ДУЛААН ГУТАЛ”-тай боллоо
Олон нийтийн хэв журмыг сахиулах онцгой албан халуун хүйтэн нөхцөлд  ажилладаг онцлогтой алба хаагчид бол  Цагдаагийн алба хаагчид байдаг. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах чиглэлээр зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа Замын цагдаагийн 419, орон нутгийн замын цагдаагийн 308, авто баазын хөдөө ажлын 8 цагдаа-жолооч нийт 735 алба хаагчдад тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн -40 хэмийн хүйтэнд дулаанаа хадгалдаг нохойн арьсан дотортой хос гутлын хангалт хийлээ.
Мөн өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд ажилладаг, цас, зудтай, эрс хүйтэрдэг Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймаг дахь цагдаагийн газруудын сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт нохойн арьсан дотортой 224 хос гутлыг хангалтаар олгож, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн юм.
Цаашид Цагдаагийн ерөнхий газраас цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, дүрэмт хувцасны хангалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here