Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн байгууллага шинэхэн 100 офицероор бүл нэмжээ

Цагдаагийн байгууллага шинэхэн 100 офицероор бүл нэмжээ

255
0
100_opitser
Цагдаагийн байгууллага шинэхэн 100 офицероор бүл нэмжээ
~Цагдаагийн байгууллага шинэхэн 100 офицероор бүл нэмжээ~

“Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилж, цагдаагийн дэслэгч цол олгон, тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо.

“Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжил эзэмшсэн 164 төгсөгч Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглалаа. Тэднээс хоёр төгсөгч Дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар томилогдсон юм.

Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 100 гаруй офицероор бүл нэмлээ. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн амгалан тайван байдлыг хангуулж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорино.

Энэ өдөр, “Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тэд тангараг өргөсөн юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид, офицеруудын гэр бүл, найз нөхөд оролцсон юм. Мөн энэ үеэр цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагчид уран бүтээлийн дээжээсээ сонирхууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here