Нүүр хуудас Нийгэм Цаг агаар

Цаг агаар

268
0

Баруун аймгуудын нутгаар 25, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30, 1-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно.Салхи 25-26, 29-30-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч шороон шуурга шуурна.27-29-нд ихэнх нутгаар дулаан байх ч бусад хугацаанд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 25-26,30-1-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 25-26,30-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 29-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарах ч бусад хугацаанд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар: 25-26,30-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 25, 28, 30-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 29-30-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 27,1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-27,30-1-нд зарим газраар 15-17м/с хүртэл ширүүсч шороогоор шуурна. 25-28-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 14-19 градус дулаан, 29-30-нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. 1-нд сэрүүснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here