Нүүр хуудас Нийгэм Цасанд суусан, сураггүй алга болсон гэх 17 дуудлага байна !!!

Цасанд суусан, сураггүй алга болсон гэх 17 дуудлага байна !!!

196
0
Цасанд суусан, сураггүй алга болсон гэх 17 дуудлага байна
Аймгийн нийт нутгаар цасан шуургатай байгаатай холбоотойгоор Онцгой байдлын газарт төөрсөн,цасанд суусан, сураггүй алга болсон гэх 17 дуудлага ирээд байна.

Үүнээс ес нь хүн алга болсон гэх дуудлага байгаа бөгөөд эрэн хайх, аврах бүлгийнхэн одоогоор сураггүй болсон гурван хүнийг олсон, бусад хүмүүсийг үргэлжлүүлэн хайж байгаа гэнэ.

Дээрх дуудлагуудын дагуу Уулбаян, Халзан, Сүхбаатар сумдаас тус бүр нэг нэг аврах бүлэг, аймгийн ОБГ-аас гурван эрэн хайх, аврах бүлэг ажиллаж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн хэмжээний бүх цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоон, сумдад авто машины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн Баруун-Урт Улаанбаатар чиглэлийн замд хянатын пост ажиллаж, хотын шууданг түр зүгсоогоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here