Нүүр хуудас Нийгэм Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

118
0

Малчид, ард иргэдийн анхааралд: Аравдугаар 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон зүүн аймгуудын нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here