Нүүр хуудас Нийгэм ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо

ЦЕГ-ын даргаар С.Баатаржавыг томиллоо

94
0

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаас Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон байна.

С.Баатаржавын товч танилцуулга:

Боловсрол:

Цагдан сэргийлэх дээд сургууль
ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи
МҮДС хууль зүйн магистр

Мэргэжил:

Эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга,
Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга,
Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч,
Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
Улсын мөрдөн байцаах газрын дарга,
Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга,
Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here